ЭЕШ-ын шууд засалтын туршилт хийлээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-05-24 22:53:12

Увс /МОНЦАМЭ/. Боловсролын үнэлгээний төвөөс 2019 оны ЭЕШ-ын засалтыг орон нутагт газар дээр нь зохион байгуулахаар шийдвэрлэж бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. Энэ хүрээнд Увс аймагт ашиглаж буй хариултын хуудас унших “Xerox Docu Mate 3220” машиныг ашиглан өчигдөр Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдаас ЭЕШ-ын 8 хичээлээр Ховд сумын Засаг даргын нэрэмжит шалгалт зохион байгуулжээ. 

Өөрөөр хэлбэл, шалгуулагч хүүхдүүд дүн засалтын үйл явцыг дэлгэцээр шууд хянаж хариугаа 5-10 минутад багтаан мэдэх боломжийг олгожээ. Шалгалтад давхардсан тоогоор 60 гаруй хүүхэд хамрагдсан байна.

Ховд сумын Ерөнхий боловсролын сургууль 2018 онд зохион байгуулсан сургуулийнхаа 80 жилийн ойд зориулсан иргэдийн хандив болох 3,5 сая төгрөгөөр сорилын хариу унших машин авч үйл ажиллагаандаа ашиглаж байна. Энэхүү машинаар бүх төрлийн сорил шалгалтыг авч үр дүнг богино хугацаанд гаргах боломж бүрдэж байгаагаараа давуу талтай бөгөөд ойн хандиваараа сурагч, багш нартаа ач холбогдол бүхий үр дүнтэй хөрөнгө оруулалт хийсэнд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын зүгээс талархал илэрхийлсэн байна.

 

Холбоотой мэдээ