Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд шилдэг багш, сурагчдад шагнал олголоо
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-д 10-р багаас сонгогдсон төлөөлөгч Ц.Батболд шинэ жилийн баярыг тохиолдуулан Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн шилдэг багш, сурагчдыг шагнаж урамшууллаа. 2018 онд сурлага, урлаг, спорт, хүмүүжил төлөвшлөөрөө бусдыгаа манлайлсан сурагчид, анги хамт олон, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэл, хөдөлмөрийг ийнхүү үнэлэн Ц.Батболд төлөөлөгч хувийн зүгээс гарын бэлэг гардуулсан нь багш, сурагчдад урам хайрласан, илүү их амжилт гаргах хөшүүрэг болсон үйл ажиллагаа болсон юм.
1946 өдөр