Музейн сан хөмрөгийг баяжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-06 23:27:47

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Музейн хамт олон Увс аймгийн Ховд сумын харьяат О.Арьяагийн хэрэглэж байсан иж бүрэн гэрийн мод, дотор тавилга, түүхэн үнэт эд өлгийн зүйлсээр сан хөмрөгөө баяжуулжээ.  

О.Арьяа нь 1906 онд төрсөн бөгөөд Говь-Алтай аймгийн Дэлгэрийн хийдэд Мамба дацангийн дамжааг 1921 онд дүүргэсэн, нутаг орондоо нэртэй бариа засалч, оточ хүн байжээ. Тэрээр 1939 онд Ц.Хулдгайтай гэр бүл болж, 9 хүүхэд төрүүлж өсгөсөн байна. Үр хүүхдүүд, ач зээ нар нь улс эх орондоо ихийг хийж бүтээсэн, эрдэм боловсролтой, салбар бүрт ажиллаж амьдарч байна. Сан хөмрөгийн үзмэр баяжилтад өөрийн хүсэлтээр түүхэн үнэт үзмэр эд зүйлээ бэлэглэсэн А.Мягмар, А.Маамуу нарын гэр бүлийнхэнд аймгийн Музейн хамт олон өнөөдөр хүндэтгэл үзүүлж, талархал хадгалууллаа.

 

Холбоотой мэдээ