Тувагийн төлөөлөгчид Улаангом, Давст суманд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-06 23:23:01

Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Тува улсын Өвөр хошууны захиргааны дарга Аржаан Никифоорович Ооржак болон тус хошууны төлөөлөгчдийн хурлын дарга Андрей Ангыр-оолович тэргүүтэй төлөөлөгчид өнөөдрөөс эхлэн Давст, Улаангом суманд ажиллаж байна.

Тэд 2019 онд Увс аймгийн Давст, Сагил, Түргэн, Улаангом сумын ЗДТГ болон Тува улсын Өвөр хошууны захиргааны хамтран хэрэгжүүлэх соёл, олон нийтийг хамарсан ажлуудын төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Эдгээр сумын ЗДТГ болон Өвөр хошууны захиргаа нь энэ онд боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага судлах, мөн хил давсан болон туугдсан малын хамтарсан эрлийн комиссын ажлын уулзалтыг зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтарч ажиллахаар болсон байна.

               

 

Холбоотой мэдээ