Эко клубийн сурагчид “Ирвэсийн баярт” оролцоод ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас ОХУ-ын Кызыл хотод зохион байгуулсан "Ирвэсийн баяр"-т төлөөлөгч оролцуулсан байна.
Энэ удаагийн баярт Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р
сургуулийн Эко клубийн багш, сурагчид оролцоод иржээ. Тэднийг энэхүү арга хэмжээнд оролцоход “Монголын ирвэс төв”-ийн
тэргүүн, доктор, дэд профессор Б.Мөнхцог дэмжлэг үзүүлсэн байна. “Ирвэсийн баяр”-т оролцсон төлөөлөгчид ОХУ-ын Тува Улсын театрт балетын сургуулийн сурагчдын 25 жилийнхээ ойд зориулан тоглож буй концертыг
үзэж сонирхсоноос гадна Тувагийн их сургуулийн зуны хэлний сургалтын
нээлтэд уригдан очсон байна.