1659 өрх хүнсний эрхийн үйлчилгээнд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-21 13:35:35

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 1659 өрх хүнсний эрхийн үйлчилгээнд хамрагдаж байна. Хүнсний эрхийн үйлчилгээнд хамрагдсан өрхийн насанд хүрсэн нэг иргэн сард 16 мянга, хүүхэд 8 мянган төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүн авах эрхтэй аж.

Хүнсний эрхийн үйлчилгээнд зайлшгүй хамрагдах ёстой иргэд хамрагдсан эсэх, мөн энэхүү эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлдэг дэлгүүр, хоршоод нь шаардлага хангасан хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлж байна уу үгүй юу гэдэгт хяналт тавихаар аймгийн ХХҮХ-ээс ажлын баг гарч Улаангом сумын 12 багийн нийгмийн ажилтнуудтай хамтран тухайн өрх, дэлгүүрүүдээр явж хяналт хийж, зөвлөмж мэдээлэл өгч байна.  

Улаангом сумын хэмжээнд 1115 өрх хүнсний эрхийн үйлчилгээнд хамрагдаж байгаа аж. Үүнээс зөвхөн 1-р багт гэхэд 90 гаруй өрх уг үйлчилгээнд хамрагддаг байна.

Холбоотой мэдээ