Эмнэлгийн ажилтнууд спортоор өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-21 16:45:44

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс 2019 оны 2 дугаар улирлыг "Нийтийн биеийн тамирыг дэмжих улирал" болгон заралсантай холбогдуулан Тэс сумын Эрүүл мэндийн төвөөс Хар-Үзүүрийн их эмчийн салбар, Таван-Улиасны их эмчийн салбарын хамт олны дунд спортын тэмцээн уралдааныг өнгөрсөн амралтын өдрөөр зохион явуулсан байна.  

Тэмцээнийг гар бөмбөг, ширээний теннис, цагираг эргүүлэх зэрэг төрлөөр явуулсан бөгөөд тэмцээнд тус гурван эмнэлгийн 5 баг амжилттай оролцжээ. Нийлбэр дүнгээр Тэс сумын Эрүүл мэндийн төвийн дотрын тасаг 1-р байр, хүүхдийн тасаг 2-р байр эзэлсэн байна.

Мөн аяны хүрээнд Тэс сумын Эрүүл мэндийн төвөөс сумын төвийн ард иргэдийн дунд өглөөний гүйлт, алхалт арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ сараас эхлэн тус эмнэлгийн ажилчид өглөө бүр Үхэгийн голын гүүр хүртэл 1,5 км газар гүйж, өглөөний дасгал хөдөлгөөн хийж байгаа аж.

Холбоотой мэдээ