Хэнтий аймагт 10 гаруй гол, нуур ширгэжээ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар гол горхи 395, нуур тойром 310, булаг шанд 849, рашаан 23, нийт 1582 гадаргын усны объект тоологджээ. Харин 12 гол горхи, таван нуур тойром ширгэсэн дүнтэй байна.
Мөн гүн өрмийн худаг 422, богино яндант худаг 297, энгийн уурхайн худаг 561, нийт 1280 худаг уст цэг ажиллаж байснаас 18 худаг ажиллагаагүй болжээ. Энэ бол Хэнтий аймгийн БОАЖГ-аас авсан зөвхөн нэг аймгийн тоон мэдээлэл юм.
2736 days