700 гаруй ажилгүй иргэнийг түр ажлын байраар хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд одоогийн байдлаар 713 ажилгүй иргэнийг түр ажлын байраар хангаад байна.
Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас хэрэгжүүлдэг тус хөтөлбөрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд бүтээн байгуулалт хийх, сайжруулах, тохижилт хийх, хог хаягдалгүй байлгах, байгаль орчныг хамгаалах, ой цэвэрлэх, голын ай сав, үер усны даланг цэвэрлэх, усны нөөц сан байгуулах, засварлах зэрэг чиглэл багтсан байдаг аж.
Үүний дагуу Хэрлэн, Өлзийт тосгон, Баянмөнх, Баян-Овоо, Бор-Өндөр, Батширээт, Мөрөн, Өмнөдэлгэр, Бэрх тосгон, Дэлгэрхаан, Биндэр, Баян-Адрага, Жаргалтхаан, Дадал, Цэнхэрмандал, Норовлин, Батноров, Галшар, Баянхутаг, Дархан сумдын төслүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэлд тус аймгийн ХХҮГ-аас 176 сая 480 мянган төгрөгийг зарцуулжээ.

Тухайлбал, Хэнтий аймгийн төв Чингис хотод цас багагүй хэмжээгээр орсон тул зам талбайн цас цэвэрлэгээнд 60 ажилгүй иргэнийг түр ажлын байраар хангаж, 16.8 сая төгрөгийн цалин урамшуулал олгоод байгаа юм.
Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцсэн зорилтот төсөлд Хэрлэн сумын “Хогийн шинэ цэг” төсөл шалгарчээ. Уг төслийн хүрээнд “Хот тохижилт” ОНӨҮГ Чингис хотын төвлөрсөн хогийн цэгийг шинэчлэх ажлыг зохион байгуулж, ажилгүй 15 иргэнийг хамруулан нийт 120 сая төгрөгийг зарцуулсан байна.
Д.Одонтунгалаг