Ц.Эрдэнэбат: Энэ онд цахим гэмт хэрэгтэй холбоотой есөн гомдол мэдээлэл шалгагдсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Орчин үеийн залуусын өдөр тутмын хэрэглээ болсон сошиал орчинд цахим гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, охид бүсгүйчүүд энгэр цээж, гуя хасаа гаргасан илт эротик шинжтэй зургуудаа фэйсбүүк, цахим хуудсандаа байрлуулах болсноор элдэв үл бүтэх залуусын хараанд өртөж, тэдний сүрдүүлэг дарамтанд орох болсон байна. Ингэснээр цагдаагийн байгууллагад энэ төрлийн гомдол санал нэлээд ирэх болжээ. Энэ асуудлаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Ц.Эрдэнэбаттай уулзаж, товч мэдээлэл авлаа.
-Танай байгууллагад цахим гэмт хэрэгтэй холбоотой гомдол мэдээлэл он гарсаар хэдэн удаа ирсэн бэ?
-Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт 2017 он гарсаар цахим гэмт хэрэгтэй холбоотой есөн гомдол мэдээлэл шалгагдсан. Тухайн гомдол мэдээллийг авч үзвэл, бусдын нэр хүндэд халдсан, бусдын мэдээллийг байршуулж, олон нийтийн хэрэгслээр бусдыг гүтгэн доромжилсон таван хэрэг, зөрчлийн шинжтэй дөрвөн зөрчлийг хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлээд байна. Дээрх таван хэргийг шалгаж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт шилжүүлэн шалгаж байна.
Энэ төрлийн гэмт хэрэг нь хуучин мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 110-т зааснаар Бусдын нэр төрд халдсан гэдэг зүйл ангиар зүйлчлэгдэн хариуцлага хүлээдэг байсан бол 2017 оны долдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн зөрчлийн хуулинд Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн тусдаа бүлэгтэй болсноор цахим орчинд үйлдэгдсэн бүх төрлийн гэмт хэргийг тус тусад нь зүйлчлэн хариуцлага хүлээлгэдэг болсон. Бусдыг зодож танхайрсан эрүүгийн хэрэг нь хохирогчийн гэмтлийн хэмжээнээс шалтгаалан гэмт этгээдийн хариуцлага янз бүр байдаг бол цахим гэмт хэрэг нь худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан зэргээс шалтгаалан хариуцлага хүлээдэг.
- Сошиал орчинд хуурамч хаяг ашиглан бусдыг доромжлох, гүтгэх, нэр хүндийг нь гутаах үйлдэл ихсэх боллоо. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөрчлийн тухай хуулиар ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Эрүүгийн хуулийн Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэг нь дотроо олон зүйлтэй. Үүнээс зарим зүйлийг дурдвал:
Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл. ГҮТГЭХ
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйл. ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГЭРЭЛ ЗУРАГ АВАХ, ДУУ, ДҮРС БИЧЛЭГ ХИЙЖ ДАМЖУУЛАХ, ТАРААХ
1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйл. ХУВЬ ХҮНИЙ НУУЦАД ХАЛДАХ
1.Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ гэмт хэргийг:
2.1.харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж;
2.2.эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ зэрэг хуулийн заалтууд байдаг.
Цахим орчинд гэмт хэрэг, зөрчил гарах болсонтой холбогдуулан аймгийн Цагдаагийн газраас дараахь сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Таны анхаарал, болгоомжгүй байдлыг ашиглан таны фэйсбүүк болон бусад хаягт нэвтрэх нэр, нууц үгийг фишинг болон бусад залилан мэхлэх аргуудаар хулгайлан авч гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах явдал сүүлийн үед нэмэгдэх болсон. Тиймээс өөрийн хэрэглэдэг нууц үгийг тогтмол өөрчилж, шаардлагагүй холбоос, файл дээр дарахгүй байх, өөрийн гap утасны дугаар болон төрсөн он, cap, өдрөөрөө нууц үгээ хийхгүй байх зэрэг зөвлөмжүүдийг дагахыг анхааруулж байна.

Хэрэв та дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бол Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт хандана уу. Мөн Цагдаагийн ерөнхий газраас фэйсбүүк орчинд мэдээ, мэдээлэл өгөх, интернет хэрэглэгчдээс гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авах зорилготой “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба” нэртэй фэйсбүүк хуудсанд хандах боломжтой. Интернет хэрэглэгч та бүхэн уг хуудсанд нэгдэн орж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахад анхаарна уу хэмээн уг анхааруулга, сэрэмжүүлгэд дурджээ.
Д.Одонтунгалаг