Ногоон бизнесийн сургалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт БОАЖЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, GIZ-ээс хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл”-ийн хүрээнд Байгаль орчны менежментийн системийн сургалтыг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МХАҮТ/-ын Хэнтий аймаг дахь салбар, “MMCG” ХХК хамтран зохион байгууллаа.
Сургалтаар байгаль орчны менежментийн системийг хэрэгжүүлснээр бизнесийн үйл ажиллагаагаа урт удаан хугацаанд үр ашигтай ажиллуулж, эдийн засгийн хэмнэлт гарган ногоон хөгжилд хүрэх арга замыг бизнес эрхлэгчдэд хүргэсэн байна.
Сургалтад хамрагдсан 21 хүнд сертификат олгосон бөгөөд энэ үеэр МХАҮТ-д шинээр гишүүн болсон ''Мянган майдар'' ХХК, ''Од гутал'' ХХК, ''Сүүн далай бүлэг''-т тус тус ''Классик'' жинхэнэ гишүүний гэрчилгээ гардуулжээ.
Монгол Улс үндэсний нөөц баялагт тулгуурласан ногоон эдийн засагт шилжих, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр 2016 онд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2026” бодлогын баримтыг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү үзэл баримтлалын хүрээнд Хэнтийчүүд “Ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” бодлогын баримт бичиг, төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлснээр улсдаа анхдагч болсон юм.
Уг баримт бичиг нь дөрвөн зорилго буюу тэргүүлэх чиглэл,17 зорилт, 89 арга хэмжээг I үе шат 2016-2020 он, II үе шат 2021-2026 онд гэсэн үечлэлээр ногоон хөгжлийг цогцлоохоор төлөвлөжээ.
Та бүхнийг амьдран сууж, ажиллан хөдөлмөрлөж буй орчиндоо түүхий эд, эрчим хүч, усны зарцуулалтыг хэмнэж, эдийн засаг, нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх замаар байгальд ээлтэй нөхцлийг бүрдүүлэн, цэвэр технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэн явуулахыг уриалж байна.

Д.Одонтунгалаг