Гэр бүлийн хүчирхийллийн золиос нь хүүхэд, эмэгтэйчүүд болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт 2017 оны эхний есөн сарын байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинжтэй дөрөв, зөрчлийн шинжтэй 271 дуудлага мэдээлэл ирснийг шалгасан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу зөрчил гаргасан иргэдийг баривчилж, энэ хугацаанд албадан сургалтыг долоо хоногт хоёроос доошгүй удаа зохион байгуулдаг ч амар амгалан байдал үүсэхгүй хэрэг давтагдсаар байгаа юм. Энэ нь эрхээ мэдэж үүргээ хүлээдэггүй, хэт их ардчилсан нийгэм, архины хэрэглээгээ байнга хэтрүүлдэг, ухамсаргүй, хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа иргэдтэй холбоотой гэхэд болно.
Хэрээс хэтэрсэн энэ их тооны ард эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насны асуудал байдаг. Тэднийг шаардлагатай гэж үзвэл Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Түр хамгаалах байранд байрлуулдаг аж. Энэ онд Түр хамгаалах байраар 12 хүн үйлчлүүлснээс хүүхэд 9, насанд хүрсэн эмэгтэй 3 байна. Үүнээс, 6 эрэгтэй, 3 эмэгтэй хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ. Энэ бол зүрх зориг гарган дуудлага өгсөн хүмүүсийн тоо. Гэтэл хаана хандахаа мэдэхгүй, биеийн болоод сэтгэл санааны дарамтад байнга өртөж, цоожтой хаалганы цаана зодуурын бамбай болж байгаа хүн олон бий.
Тухайлбал, өнгөрөгч сарын тавны өдөр Хэрлэн суманд таван настай бяцхан хүүг төрсөн эцэг нь архи уусан үедээ шөнийн цагаар хана мөргүүлэн, нүдээ нээж чадахгүй болтол нь зодож, мөн гурван настай охиндоо гар хүрсэн байна. Хоолойгоо сөөтөл уйлж, хашгирах чимээг ариун цэврийн өрөөнийхөө агааржуулагчаар сонссон хөршүүд хаалгыг нь цохиж балбан байж орон хүүг дүүтэй нь аварчээ.
Бас нэгэн жишээ дурдахад, төрийн байгууллагын нэгэн үйлчилгээний ажилтан эмэгтэй хоёр дахь амьдралаа эхлүүлээд гурван жил болж байгаа ч хоёр жилийн өмнөөс хамтран амьдрагч нь архи ууж, жирэмсэн байхад нь зодож эхэлжээ. Хоёр хүүхэдтэй тэрбээр төрсөн хүүхэд нь гарахаар гайгүй болох байх гэж найдлага тээсэн ч талаар болж, гэрт байсан хамаг зүйлийг нь зарж архи уун, хэл амаар байнга доромжлон, зоддог болсон байна. Хүүхдүүдийг нь ч зодон айлгаж, шөнөөр гадаа хонох ч энүүхэнд болжээ. Цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг ч саатуулагдаад хэд хоног гараад ирэхээрээ мөн л цагдаа нартай явдаг, нийлдэг, ална гэх зэргээр доромжилж, сүрдүүлдэг байна.
Энэ мэтээр хүн төрхтэй адгууснууд олширч байгаа нь харамсалтай. Хорвоогийн жамаар хослон амьдарч, үр хүүхдийнхээ шулганаанд хөөрөн баясах нь гэр бүлийн жаргал байтал ховор нандин үгсийг хэлж, хажуудаа жаргаахаар гэргийгээ болгочихоод хардаж, зодож зовоогчид эр хүн мөн үү? Ухамсар дорой, хүн чанараа гээсэн энэ эрхмүүдэд эрүү үүсгэн, удаан хугацаанд ухаан суутал нь хорих шийтгэл энэ нийгэмд хэрэгтэй санагдана. Эс бөгөөс цагдаад дуудлага өгснийхөө төлөөсөнд дахин зодуулж, дарамтлуулсаар л байна.

“Хохирсон иргэд Хүүхдийн тусламжийн утас 108, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 9649-0505, 7011-9949, Харъяа цагдаагийн газар 9856-4447, 7056-102, Хүний эрхийн үндэсний комиссын орон нутгийн ажилтан 9907-6949, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 9814-3533 дугаарын утсанд хандах боломжтой юм байна.”
Он гарсаар Хүний эрхийн үндэсний комиссын орон нутгийн ажилтанд хоёр хүн хандсаны нэг нь хардалтаас болж зодуулдаг, нөгөөх нь архи уусан нөхөртөө байнга зодуулдаг хэмээжээ. 2014-2017 онд нийт 441 иргэн Хүний эрхийн үндэсний комиссын орон нутгийн ажилтнаас утсаар болон биечлэн уулзаж, хуульзүйн зөвлөгөө авсны 29 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байжээ. Хохирогчдын хоёр нь хүүхэд байсан байна. Мөн хүүхэддээ зодуулсан ээжүүд, салсан ч эргэж ирээд сэтгэл санаа, эдийн засгийн дарамт үүсгэн зодож зовоодог, хамтран амьдрагч, хадам эгч, согтуу нөхөртөө зодуулсан хохирогчид төдийгүй хардах өвчинд нэрвэгдэн утсыг нь спикер дээр тавьж яриулдаг, ажил хийлгэдэггүй гээд хүнд нөхцөлд амьдардаг хүмүүс ханджээ.
Хүний эрхийн үндэсний комиссын орон нутгийн ажилтан нь иргэн, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүний эрх, эрх чөлөөний зөрчлийн талаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээс гадна иргэдэд Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний талаарх асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Та мөн ухаалаг гар утсаараа “ХҮНИЙ ЭРХ APP”-ийг татан авч, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос хэвлэн нийтэлж байгаа мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой юм.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүчирлийлэлд өртсөн хохирогчдод туслах, зөвлөгөө өгөх, хамгаалалтад авах, хүчирхийлэл үйлдэгчид сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг зургаан хүнээс бүрдсэн “Хамтарсан баг” засаг захиргааны анхан шатны нэгж болох сум, хороо, бүрт бий. “Хамтарсан баг”-т тухайн хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, өрхийн эмч, хэсгийн байцаагч, сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар багтдаг.
Аливаа гэмт хэргийг гарсан хойно нь таслан зогсоож, олж илрүүлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх, сэрэмжлэх нь чухал юм. Хэдийгээр “Хамтарсан баг”-ууд орон нутаг, сум хороонд тодорхой хэмжээнд ажиллаж байгаа хэдий ч уг багийг ахлан үйл ажиллагааг чиглүүлэх үүрэгтэй сум, хорооны Засаг дарга нар нь үндсэн ажлын хажуугаар дайвар ажил мэт ойлгон, хандаж байгаа нь нууц биш.
Хаалганы цаана үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажил бол зөвхөн цагдаа, хууль хяналтын байгууллагын ажил мэтээр ойлгох нь өрөөсгөл бөгөөд харин энэ ажилд өргөн олны оролцоог нэмэгдүүлж, тэдний дэмжлэг туслалцааг авч байж сая үр дүнд хүрнэ.
Иймээс “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг ахлан ажиллах үүрэгтэй сум, хороодын Засаг даргаас дээрх чиглэлээр хэрэгжүүлэх ажилдаа идэвхийлэн орж, эерэг үр дүн гаргахыг өнөөгийн нийгэм шаардаж байна.
Мөн “Зөрчлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд, сурагчдад таниулах, ойлгуулах сургалтыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүд зохион байгуулдаг тул та бүхэн холбогдож болох юм.
Хохирогч гэдэг нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санааны дарамт, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлдэг байна. Аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид аюулгүй байдлын, сэтгэл зүйн, эрх зүйн, эмнэлгийн, халамжийн, хүүхэд хамгааллын, холбон зуучлах зэрэг үйлчилгээг аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Түр хамгаалах байр үзүүлдэг аж.
Д.Одонтунгалаг