Хэнтий аймгийн хариуцлагатай бичил уурхайчдын нэгдсэн холбоо байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг дахь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэд”-ийн анхдугаар зөвлөлгөөнийг аймгийн ЗДТГ, Ажил Олгогч Эздийн Холбоо /АОЭХ/ хамтран зохион байгууллаа.
2011-2017 он хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн найман сумын нутаг дэвсгэрт 37 нөхөрлөлийн 170 гаруй иргэд бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа судалгаа бий. Тус зөвлөлгөөнд эдгээр найман сумын бичил уурхайчдын төлөөлөл болсон 80 орчим төлөөлөл оролцсон байна.
Мөн зөвлөлгөөнд аймгийн ЗДТГазар, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн баг, Төсөл хэрэгжүүлэгч Хэнтий аймаг дахь нэгжүүд, Монголын Бичил Уурхайчдын Нэгдсэн Дээвэр Холбоо, Баян-Адрага, Батноров, Хэрлэн, Норовлин, Бэрх, Галшар, Дархан, Бор-Өндөр, Цэнхэрмандал сумдын бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдийн төлөөлөл, Батноров, Бор-Өндөр сумдыг Засаг дарга нар оролцов.
Зөвлөлгөөнийг нээж, тус аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Хэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Хууль бус гар аргаар ашиг малтмал олборлогчдын үйл ажиллагааг нөхөрлөлийн хэлбэрт бүрэн оруулж албажуулна” гэж тусгагдсан. 2017 онд аймгийн Засаг дарга Н.Ганбямба Швейцарийн Хөгжлийн Агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулж, бичил уурхайн үйл ажиллагааг албажуулах үйл явцыг эрчимжүүлэх, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг зохион байгуулалтад оруулах, нөхөн сэргээлт хийх, бичил уурхайгаас орон нутагт оруулж буй хувь нэмрийг дээшлүүлэх, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх, аймаг сумдын төрийн захиргааны албан хаагчид бичил уурхайчдад хүрч ажиллах зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд Хэнтий аймгийн хэмжээнд бичил уурхайн үйл ажиллагааг албажуулах, бичил уурхайчдад төрийн үйлчилгээг хүргэх ажлыг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, орон нутгийн төрийн байгууллагуудын ажлын уялдаа, эргэх холбоо сайжирч, бичил уурхай эрхлэх үйл явцад орон нутгийн оролцоо нэмэгдэж, нөгөө талаар бичил уурхай эрхлэгчдийн хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл дээшилж, нийгмийн болон байгаль орчны хариуцлагаа ухамсарлах, хандив, тусламж, олон нийтийн, хүмүүнлэгийн ажилд ч идэвхийлэн оролцох болсон зэрэг олон эерэг үр дүн гарч байна” хэмээн тодотголоо.

Мөн энэ үеэр Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн ажилтан Д.Ганчимэг сургалт зөвлөлгөөнд оролцогчдод амжилт хүссэн бол Монголын бичил уурхайн нэгдсэн "Дээвэр" холбооны өнөөгийн байдал, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдын хууль, эрх зүйн орчин сэдвээр тус холбооны гүйцэтгэх захирал Д.Баярмаа, сургалт, судалгаа хөгжлийн мэргэжилтэн Р.Түмэндэмбэрэл нар мэдээлэл өглөө.
Түүнчлэн энэхүү зөвлөгөөнд аймгийн ЗДТГ, БОАЖГ, ХХҮГ, ЭМНДХ, МСҮТ, Хүний эрхийн үндэсний комиссын Хэнтий аймаг дахь салбар, “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-ууд хамтран мэдээлэл өгч оролцсон нь онцлог байлаа.
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийг Хэнтий аймагт хэрэгжүүлэгч аймгийн АОЭХ нь “Бичил уурхай-Эвийн хүч” нэртэй төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ талаар төслийн зохицуулагч Т.Эрдэнэбаатар хэлэхдээ, “Төслийн гол зорилго бол хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг бичил уурхайн зохион байгуулалтад оруулах, бичил уурхайг албажуулах явцыг эрчимжүүлэх талаар орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтран ажиллах явдал юм. Төслийн хүрээнд Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн судалгаа гарган, санал асуулга авах, Тэдэнд хууль эрх зүй, хүний эрх, бичил уурхай, нийгмийн даатгал, татвар, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн мэдлэг мэдээлэл олгох, МУ –ын ЗГ –ын 2017 оны 5-р сарын 24 –ний өдрийн 151 –р тогтоол “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журмыг таниулан сурталчлах, сургалт зохион байгуулах, Орон нутгийн төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах, Зохион байгуулалтад ороод үйл ажиллагаа эхэлсэн нөхөрлөл, хоршооны судалгаа гарган журмын дагуу албажуулах, чадавхжуулах, Орон нутгийн мэдээллийн хэрэгслээр нөлөөллийн үйл ажиллагаа хийх зэрэг ажлууд тусгагдсан” гэлээ.
Төслийн багийнхан өнгөрөгч 10 дугаар сарын 23-наас эхлэн Баян-Адрага, Батноров, Норовлин, Бэрх |тосгон| сумдад аймгийн ЗДТГазар, БОАЖГазар, Хүний эрхийн үндэсний комиссын Хэнтий аймаг дахь ахлах мэргэжилтэн, Хэрлэнгийн цэнхэр алс ТББ-уудтай хамтран Зөрчлийн тухай хууль, Монгол хүний үнэлэмж, Хүний эрх, Бичил уурхай эвийн хүч төслийн явцын танилцуулга зэргээр сургалт мэдээлэл хийгээд иржээ. Сургалтад 120 гаруй бичил уурхайчдыг хамруулсан бөгөөд тэдэнд тулгамдаж буй асуудлыг ийн тодорхойлжээ. Үүнд:
-Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлт хийх зардлыг орон нутгийн төсөвт тусгадаггүй.
-Дархан, Батноров сум, Бэрх тосгоны бичил уурхай эрхлэгчдийн жонш олборлож байгаа цооног нь 50-70 м-т ордог тул гүний ус ихтэй, усаа татаж чадахгүй үйл ажиллагаа нь зогссон.
-Бор-Өндөр суманд бичил уурхайчдад ашигт малтмал олборлох газар байхгүй хүндрэлтэй, байгаа газрыг нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компаниуд авчихсан, тухайн компаниуд нь үйл ажиллагаа явуулахгүй зогссон байдалтай байна.
-Зарим суманд ашигт малтмал олборлож байгаа компаниуд, төрийн байгууллага, нөхөрлөлүүдтэй хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулан ажиллуулж чадахгүй байна.
-Бичил уурхайчид нөхөрлөл байгуулах талаар бүрэн судлаагүйгээс улсын бүртгэлд бүртгүүлэхэд хүндрэл учирдаг зэргийг дурдаж болох юм.
Хэнтий аймаг өнөөдөр бичил уурхайн өөрийн гэсэн туршлагатай, сургамжтай аймгуудын нэг болжээ. Зөвлөгөөний үеэр Норовлин сумын “Хамтын хүч” ТББ нэгдсэн зохион байгуулалтад орж, байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулдгаараа аймагтаа төдийгүй улсад тэргүүлсэн хамт олон болсныг жишиг болгон танилцуулж байлаа.

Бичил уурхайчид сайн үйлсийн аянд нэгдэв
Хэнтий аймаг дахь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэд”-ийн анхдугаар зөвлөгөөний хүрээнд Монголын Бичил Уурхайчдын Нэгдсэн Дээвэр Холбооны санаачлагаар "Сайн үйл сайхан сэтгэл" цэнгүүнийг зохион байгуулаа. Энэ үеэр Батноров сумын ардын авъяастнууд ая дуугаа өргөж, “Бичил уурхай ба хүний эрх” жүжигчилсэн тоглолтыг Лаборатори нэгдүгээр сургуулийн сурагчид зочдод хүргэлээ.
Цэнгүүний үеэр Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн ажилтан Д.Ганчимэг, “Хан Хэнтийн алдартан” тэмдгээр Батноров сумын Н.Нацагмаа, Баян-Адрага сумын Х.Бат-Отгон, Д.Батбаатар, МАОЭНХ-ны дээд шагнал “Тэргүүний ажил олгогч” тэмдгээр Норовлин сумын “Хамтын хүч” ТББ-ын тэргүүн С.Мөнхсарнай, “Хүндэт тэмдэг”-ээр Бэрх тосгоны К.Энхболд, “Бүтээлч хүн” шагналаар Бор-Өндөр сумын П.Оюунцэцэг нар тус тус энгэрээ мялаасныг гардуулан өглөө.
Мөн хариуцлагатай бичил уурхайчид нэгдэн хандивын сан байгуулж доорх байгууллага иргэдэд газрын баялгаасаа хишиг хувь хүртээжээ. Тухайлбал,
- Нэгдсэн эмнэлэг 1000000
- Хоёрдугаар цэцэрлэг 200000 /4 ихэр хүүхдийн хичээлийн хэрэглэл/
- Дөрөвдүгээр цэцэрлэг 200000 /тоглоом/
- Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдийн холбоо 250000 /витаминжуулалт/
- Тавдугаар багийн иргэн 80000 /2тн нүүрс/
- Гуравдугаар багийн иргэн Ж.Бямбасүрэн 500000 /эмчилгээний зардалд/
-Хоёрдугаар багийн иргэн Т.Ууганбаяр 250000 /ХБИргэн/ нарт өглөө.
Энэхүү хандивын аянд нэгдсэн байгууллагуудыг алдаршуулбал,
- Бэрх тосгон "Гурван бухтын толгой" ТББ
- Батноров сум "Норовын эзэд" ТББ
- Бор-Өндөр сум "Ананд баян тал" ХХК
- Бор-Өндөр сум "Цахир трейд" ХХК
- Норовлин сум "Хамтын хүч" ТББ
- Бор-Өндөр сум "Буржгар орд" ХХК
- Хэнтий аймгийн Ажил олгогч эздийн холбоо
- Баян-Адрага сум нөхөрлөлүүд
- Улаанбаатар хот "Балапан девелопмент" ХХК-иуд байна.
Зөвлөлгөөний нэгдсэн хэлэлцүүлгээс оролцогчид уриалга гаргаж, Хэнтий аймгийн хариуцлагатай бичил уурхайчдын нэгдсэн холбоо байгууллаа. Тус холбооны УЗ-ийн даргаар Батноров сумын Н.Нацагмаа, гүйцэтгэх захирлаар Бор-Өндөр сумын П.Оюунцэцэг нарыг сонголоо.

Д.Одонтунгалаг