С.Эрдэнэжаргал: Хэнтийн иргэдийн гуравны нэг нь халамжийн үйлчилгээнд хамрагддаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Эрдэнэжаргалтай тус хэлтсийн энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил, төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө ярилцлагаа ирэх онд хийгдэхээр төсөв нь батлагдсан Хэнтий аймгийн ХХҮГ-ын иргэдэд үйлчлэх төвийн тухай гэгээлэг мэдээллээр эхэлье гэж бодож байна.
-Тэгэлгүй яахав. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын конторын барилгагүй цөөн хэдэн аймгийн нэг нь манайх юм. Одоо байгаа энэ барилгыг 1982 онд аж ахуйн аргаар барьж ашиглалтад оруулсан. Аймгийн МХГ-ын барилгын техникийн хяналтын улсын байцаагч, ОБГ-ын улсын байцаагч нарын дүгнэлтээр “Цаашид засварлан ашиглах боломжгүй, үндсэн даацын элементүүд эвдрэлд орж, техникийн хувьд бат бэх тогтворт байдлаа бүрэн алдаж “ашиглалтын хугацаа дууссан”, цахилгааны үндсэн хэлхээ угсралт ашиглалтын явцад чанар стандартын шаардлага хангахгүй болсны улмаас гал түймэр гарах эрсдэл нэмэгдсэн, цэвэр усны нэгдсэн сүлжээнд холбогдоогүй бөгөөд гал унтраах усан хангамж дотуур крант, гал унтраах автомат тоног төхөөрөмжөөр тоноглох боломжгүй, “Ажлын байрны нөхцөл, тавигдах шаардлага”-ыг хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Одоогийн байдлаар нэг өрөөнд 6-7 мэргэжилтэн ажиллаж байгаа нь төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэхэд хүндрэлтэй байна. 2008 оноос эхлэн байрны асуудал яригдсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байсан юм. УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагуудын хүч оролцоотойгоор 1,5 тэрбум төгрөгийн өртөгтэй барилга ирэх 2018 оноос баригдаж эхлэхээр болоод байна. Бид төрийн үйлчилгээг хурдан шуурхай явуулах боломж бүрдэх эхлэл тавигдаж байгаад баяртай байгаа.
-ХХҮГазар маань хуучин Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс гэсэн хоёр хэлтэс байснаа эргээд нэгдсэн. Таны бодлоор энэ хэр зөв шийдэл байсан бэ?
-Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас барьж буй бодлогын хүрээнд манай газраас “ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ” гэсэн уриатай үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээг явуулах байгууллага нь нэгдмэл цогц байж иргэдэд төрийн үйлчилгээг чанартай үзүүлж чадна гэж боддог. Нийгмийн халамжийн зорилтот бүлгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэх зорилгоор халамжийн үйлчилгээг харж амьдрах биш, өөрөө үйлдвэрлэгч байж хөдөлмөр эрхлэх боломж нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахад нэгдмэл байх явдал чухал болов уу. Тийм ч учраас хоёр хэлтсийг нийлүүлэх шийдвэр нь цаг үеэ олсон зөв шийдвэр байсан гэж боддог.
-Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХХҮЕГ-аас 2017 онд барьж ажилласан бодлого юу байв?
-ХХҮЕГазар нь 2017 онд ажилгүйдлийн түвшинг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг оновчтой хэрэгжүүлж, иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилго тавин ажилласан. Ирэх оноос шинээр хэрэгжиж эхлэх халамжийн үйлчилгээнүүдийг хурдан шуурхай зохион байгуулах, иргэддээ хамгийн ойр, хамгийн нээлттэй, байгууллага байж хуулийн хүрээнд ажиллах зорилго тавьсан.
-Таныг энэ салбарын ажлыг сайн мэдэх хүний нэг учраас томилсон болов уу гэж ойлгодог. Ажлаа хүлээн аваад өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар шинэлэг ажлуудыг хийж гүйцэтгэв?
-Миний хувьд 2008-2012 онд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн Хэлтсийн даргын албыг хашиж байсан. Тийм ч учраас нийгмийн халамжийн салбарыг бас тодорхой хэмжээнд мэднэ гэж хэлж болно. Энэ оны хувьд манай хамт олны зүгээс олон жил яригдсан барилгын асуудлаа шийдвэрлүүлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр Дэлгэрхаан дахь ахмадын сувилалдаа цахилгаан, бохирын шугам холбуулах ажил хийлгэлээ.
Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд сүүлийн жилүүдээс хамгийн өндөр хөрөнгө зарцуулсан жил байсны үр дүнд оны эхний 11 сарын байдлаар байнгын ажлын байранд 952 иргэнийг зуучлаад байна.
Улсын хэмжээнд гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг амжилттай зохион байгууллаа. Ингэсний үр дүнд зорилтот бүлгийн өрх, иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх боломж нээгдэж байгаа. Судалгааны үр дүн гараад байна. Тухайлбал, Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ авдаг иргэдэд зарцуулах хөрөнгө 20 хувиар нэмэгдэж, 6,5-13,0 төгрөгийн үйлчилгээ 8,0-16,0 мянган төгрөг болж нэмэгдээд байна. Энэ ондоо багтаан иргэд маань 11, 12 сарын үйлчилгээгээ нэмэгдсэн хэмжээгээр аваад явна.
Манай анхан шатны нэгж болох сумдын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд зөвхөн Нийгмийн халамжийн чиглэлээр иргэддээ үйлчилдэг байсан бол энэ жилээс хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдлэг чадвараа нэмэгдүүлж, сургалтуудад хамрагдаж чадавхжсан байгаа. Мөн дотоод хяналт шалгалтыг сайжруулах арга хэмжээг авч ажиллаж байна. Үүний дүнд 2014-2016 онуудад эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгогдсон санхүүгийн дэмжлэгийн хугацаа хэтэрсэн эргэн төлөлтийн тодорхой хувийг буцаан төвлөрүүлээд байна.
-2017 онд улс орон даяар “бүсээ чангалсан” нэг жилийг өнгөрөөж байна. Танай байгууллагын энэ жилийн төсөв хэр хүрэлцээтэй байв? Ер нь жил бүр хэдэн төгрөг юунд зарцуулагдахаар батлагдаж ирдэг вэ?
-Ер нь газрын өөрийн төсөв бага, хүрэлцээ муу л даа. Тэглээ гээд бид зүгээр суугаагүй ээ, өөрийн орлогоо нэмэгдүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулснаар энэ байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдаглуулалгүй ажиллаж байна гэж бодож байгаа.
Халамжийн сан 7,2 тэрбум, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сан 1,3 тэрбум төгрөгийн тус тус жилийн төсөвтэй. Эдгээр сангуудын төсвийг нийгмийн халамжийн үйлчилгээнүүд болон хөдөлмөр эрхлэлтйг дэмжих арга хэмжээнүүдэд зарцуулах хууль журамтай, тэр дагуу л зарцуулдаг даа.
-Хэнтий аймгийн ХХҮГ-аас 2017 онд хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү. Ирэх жил үргэлжлэн хэрэгжих үү?
"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн 2017.01.27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор зургаан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан байгаа. Үүнд:

1. ”Хөтөлбөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”
Тус хөтөлбөрөөр зургаан удаагийн сургалт зохион байгуулж 180 хүн хамруулж 2025,0 төгрөг зарцуулсан.
2. “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”
а. Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийг 66 иргэнд олгож, 198 сая төгрөг зарцуулсан.
б. Нийтийг хамарсан ажлаар 12 сумын 223 ажилгүй иргэнд 40331 мянган төгрөг зарцуулсан.
в. Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалж, сумын ажилгүй 65 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллаж, 45 тонн ургац хураан авлаа.
3. “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”
Хөтөлбөрийн хүрээнд мэргэжлээрээ ажиллаж байгаа 15 залуучуудад 30 сая төгрөг зарцуулсан .
4. ”Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”
Малжуулах хөтөлбөрт 10 сум, нэг тосгоны 64 малчин өрхийг хамруулан, 128 хүнийг байнгын ажлын байртай болгож, 300,0 сая төгрөгийн мал олгоод байна.
5. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ирүүлсэн төслийг дэмжиж, 14 иргэнд 39000,0 төгрөг олгосон.
6. “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”
Ахмад мэргэжилтний зөвлөн туслах үйлчилгээнд 70 иргэн хамрагдаж, 19,6 сая төгрөг зарцуулаад байна. Мөн дөрвөн ахмад настанд 7500,0 төгрөгийн зээлийг олгоод байна.
Энэ сарын байдлаар зарим сумдад цас их орсонтой холбогдуулан нийтийг хамарсан ажилд нэмж 126.0 сая төгрөг зарцуулж, 400 гаруй хүнийг түр ажлын байраар ханган ажиллаж байна. Ирэх 2018 онд дээрх хөтөлбөрүүд маань үргэлжлэн хэрэгжинэ.
-Хэнтий аймгийн нийт иргэдийн хэдэн хувь нь танайхаас Нийгмийн халамж, үйлчилгээг хүртэж байгаа вэ?
-Хэнтий аймгийн иргэдийн маань гуравны нэг нь халамжийн үйлчилгээнд хамрагддаг гэсэн судалгаа манайд бий. Сүүлийн үед халамжийн үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо ихсэх хандлагатай байна.
-Яагаад?
-Ерөнхийдөө Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй нийгмийн халамжийн зарим арга хэмжээ, үйлчилгээ нэмэгдсэнтэй холбоотой юм. Жишээ нь, энэ жил Ахмадуудад “Насны хишиг” шинээр олгосон, манай аймгийн харъяалалгүй ахмадын тоо жил бүр нэмэгдэж байна. 2018 оноос “Цалинтай ээж” хөтөлбөр, Өрх толгойлсон эцэг эхэд олгох дэмжлэг шинээр олгогдоно. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны үр дүнгээр энэ оны 11 сараас Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ авагч өрхийн тоо 500 өрхөөр нэмэгдээд байна.
-“Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт аль шатандаа яваа вэ?
-“Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр” нь 2016-2020 онд хэрэгжихээр батлагдсан байдаг. 2016-2017 онуудад Хэнтий аймгийн хэмжээнд 540 өрх хамрагдахаар батлагдсан бөгөөд одоогоор өрхийн хөгжлийн төлөвлөгөөг өрх тус бүрээр нь гарган сургалтад хамруулан үнэлгээг хийн ажиллаж байна. Заавал хөгжих өрхийн 60% нь хөгжлийн үнэлгээ 1-2 шатаар ахисан дүнтэй байна. Энэ онд Норовлин, Батноров сумд, Бэрх тосгоны өрхийн хөгжлийн төлөвлөгөөнд хамрагдсан бичил уурхай эрхлэгч гишүүнтэй зарим өрхөд 1.0-1.6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоод байна.
-Хэнтий аймгийн хэмжээнд ажил эрхлэлтийн байдал өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад ямар түвшинд байна вэ?
-Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг өнгөрсөн оны үетэй харьцуулахад 494 ажлын байраар буюу 43.5 хувиар нэмэгдсэн дүнтэй байна. Өөрөөр хэлбэл 2016 оны мөн үед хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд 712 ажлын байрны захиалгад 642 иргэнийг байнгын болон түр ажлын байранд зуучилсан бол 2017 онд 1287 ажлын байрны захиалгад 1136 иргэнийг зуучилсан мэдээтэй байна. Харин шинэ ажлын байрны тоо 2016 онд 583 байсан бол 2017 онд 802 болж өссөн дүнтэй байна. Ажилгүйдлийн түвшин 2016 оны 3-р улиралд 6.7 хувьтай байсан бол 2017 оны гуравдугаар улиралд 6.1 хувь болж 0.6 хувиар буурсан.
-Өнөөдөр ажилгүй иргэд олон байна, гэтэл танайхаар зарлагдаж байгаа ажлын байр мөн цөөнгүй байгаад байдаг. Энэ хоёрын уялдаа холбоог хэрхэн хангаж ажилладаг вэ?
-Манай байгууллагаар үйлчлүүлэн ажилтан авах хүсэлтэй ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тоо харьцангуй нэмэгдэж байгаа. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байгаа ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах үйлчилгээг явуулахад хүндрэлтэй асуудлууд тулгардаг. Жишээ нь: Ажил хайгч анх бүртгүүлэхдээ өгсөн утасны дугаар нь холбогдохгүй байх, ур чадвар нь гологдох, санал болгосон ажлын байрыг голох зэрэг олон шалтгаан бий. Манай газраас ажилгүй, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэдийг идэвхжүүлэх, хариуцлагатай байх тал дээр анхааран ажиллаж, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох мэргэжлийн түр сургалт, үйлдвэрлэл дээрх сургалт, хувь хүний төлөвшил, хөдөлмөрийн харилцааны мэдлэг олгох хөдөлмөрт бэлтгэх зэрэг олон төрлийн сургалтад хамруулан чадваржуулж, ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүлж байгаа. Мөн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй удсан иргэдийн мэдээллийг шинэчлэх ажилд анхаарч ажиллаж байгаа. Утас нь холбогдохгүй иргэдийг бүртгэлээс түр хугацаагаар хасч программ цэвэрлэх ажлыг эхлүүлээд байна.
-Хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэнээр бүртгэлтэй иргэдийг ажлын байраар хангасан тохиолдолд тухайн ажил олгогчийг дэмжих ямар урамшуулалт хөтөлбөр байдаг вэ?
-"Манайд бүртгэлтэй ажилгүй иргэд, ажил олоход хүндрэлтэй иргэдийг байнгын ажлын байраар 12 сараас доошгүй хугацаагаар хангасан ажил олгогчид урамшуулал олгох арга хэмжээ бий. Жишээ нь Хөгжлийн бэрхшээлтэй эсвэл 6 сараас дээш хугацаагаар ажил идэвхтэй хайгч иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх урамшуулал олгоно. Харин хорих ангиас суллагдсан иргэнийг ажлын байраар хангасан бол тухайн иргэнд олгосон сарын цалинг 12 дахин нэмэгдүүлэн урамшуулдаг. 2017 онд манай газартай өмнөх онд гэрээ байгуулан ажлын байраар хангасан 3-н ажил огогчид 9,2 сая төгрөгийн урамшууллыг олгоод байна.
-ХЭДСангаас эргэн төлөгдөх санхүүгийн болон бусад дэмжлэг, жижиг зээл авсан иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын бүтээмж, үр дүн хэр хэмжээнд байна вэ?
-Манай газрын Захиргаа, хяналтын хэлтсийн хяналтын баг бүх сум, тосгоноор энэ онд 1-2 удаа явж, хяналт шалгалтыг хийн ажилласан. Хяналт шалгалтаар урьд онуудад эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийн үйл ажиллагаатай танилцан үнэлгээ өгч ажилладаг. Үнэхээр юм хийдэг амьдралын төлөө явж байгаа иргэд их байдаг. Ажлын бүтээмж үр дүн харьцангүй сайн байгаа. Мөн хаана юу хийдэг нь ч мэдэгдэхгүй, санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй нөхөд ч байна. Зарим хугацаа хэтэрсэн иргэдэд хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна.
-МСҮТөв төгсөгчид танайд хандсанаар ямар төрлийн дэмжлэг туслалцаа авах боломжтой вэ?
-Энэ онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн 2017.01.27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 6 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр заасан байгаа. Түүний нэг нь “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” батлагдан хэрэгжих байна. Энэ хөтөлбөр нь МСҮТөвийг төгссөн төгсөгчдийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа хөтөлбөр юм. Нэг төгсөгчид 2.0 сая, нөхөрлөл хоршоо байгуулсан тохиолдолд 10.0 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгодог. Манай ХЭДСангаас олгож байгаа санхүүгийн дэмжлэгүүд бүгд хүүгүй, 24 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр олгогддог.
-Хөдөө орон нутгийн иргэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээг хэрхэн хүртэж байна вэ?
-Хөдөө орон нутгийн иргэд төвийн иргэдийнхээ нэгэн адил бүх төрлийн үйлчилгээг цаг тухайн үед нь хүртэж байгаа. Манай аймгийн 18 сум 3 тосгонд Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 23 мэргэжилтэн хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

Д.Одонтунгалаг