Мал тооллогын сургалтад зарцуулагдах 5,8 сая төгрөгийн зардлыг хэмнэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Мал тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Хэнтий аймгийн 18 сум, дөрвөн тосгоны 88 багийн Засаг дарга, төрийн сангийн мэргэжилтнүүдийг оролцуулсан нийт 110 хүний сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулсан байна. Ингэснээр мал тооллогын сургалтад зарцуулагдах 5,8 сая төгрөгийн зардлыг хэмнэж чаджээ.
Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого явуулах тухай” А/431 тоот захирамжаар тус аймгийн тооллогын комиссыг байгуулжээ. Мал тооллогын ажлыг зохион байгуулахад сумдад шатахууны дэмжлэг үзүүлэх, хяналтын комиссын ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд зарцуулагдах 4,6 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна.
Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого өнөөдрөөс эхэлж, 17-ныг хүртэл улс орон даяар явагдана. Энэ жилийн тооллогоор Монгол Улсын Засгийн газраас малчдын тэтгэвэр тогтоолгох насыг өөрчилсөнтэй холбоотойгоор малчдын болон эрчимжсэн мал аж ахуйн нарийвчилсан суурь мэдээллүүд гарах юм.
Мал тооллогын өрхийн бүртгэлээс гадна мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын онлайн мэдээллүүдийг бэлтгэх, бусад бүртгэлийн сантай холбох, иргэдийг малын харъяалал харгалзахгүйгээр нутаг дэвсгэртээ бүртгүүлэх, банкны үйлчилгээнд малын тооны мэдээллийг өөрийн хүссэн тохиолдолд ашиглах боломжуудыг бүрдүүлэх ажлууд хийгдэх ажээ.

Д.Одонтунгалаг