Хэнтий “Ногоон алт-малын эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэгч "Загвар аймаг" болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийг төрийн байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлж буй анхны "Загвар аймаг" болжээ.
“Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл, тус аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын Газар /ГХБХБГ/-тай хамтран төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлгэрхаан, Батноров, Батширээт, Норовлин, Хэрлэн сумын Өлзийт тосгонд төслөө хэрэгжүүлж байгаа ажээ.
Уг төсөл 2017-2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд дээрх сумдад байгуулагдсан бүлэг, хэсгүүдийн ахлагч нарыг чадавхжуулах, орон нутагт хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөг боловсруулах ахисан түвшний сургалтыг Чингис хотноо зохион байгууллаа.
Сургалтад төсөл хэрэгжиж буй сумдын Засаг дарга, бүлэг хэсгүүдийн ахлагч, ГХБХБГ-ын мэргэжилтнүүд хамрагдсан байна. Сургалтад хамрагдсан бүлэг хэсгүүдийн ахлагч нар сургалтаас авсан мэдлэгээрээ орон нутагтаа сургалт явуулж, бүлэг хэсгийн гишүүдээ чадавхжуулах юм.

Д.Одонтунгалаг