Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт ирэх 9 дүгээр сард болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-13 14:06:34
МОСКВА. /ТАСС/. Хоёр Солонгосын дараагийн дээд хэмжээний уулзалт ирэх 9 дүгээр сард Пхеньянд болно гэж “Ёнхап” агентлаг мэдээлэв.
 
 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын анхны уулзалт өнгөрсөн 4 дүгээр сарын 27-нд хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд болсон юм.
 
Хоёр улсын дараагийн дээд хэмжээний уулзалт хаана, хэзээ болохыг хэлэлцэхээр Умард болон Өмнөд Солонгосын албаны хүмүүс өнөөдөр Панмүнжомд өндөр дээд түвшний яриа хэлэлцээ хийхээр тохиролцсон тухай өмнө нь мэдэлсэн билээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ