Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 21:22:49

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарт уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр баримтлах стратегийг тодорхойлж, дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо.

Тус аймагт уламжлалт анагаах ухааны 16 их эмч, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн уламжлалтын тасаг, хувийн хэвшлийн хэвтүүлэн эмчлэх 2, амбулаторийн тусламж үзүүлэх 1 эмнэлэг ажиллаж байгаа боловч анхан шатны тусламж үйлчилгээнд уламжлалт анагаах ухааны эзлэх хувь хангалтгүй байгаа гэнэ.

Мөн уламжлалтын чиглэлээр сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд их биеийн зүү, гарын зүү, чихний зүү, цахилгаан зүү, бүтэн биеийн бариа, сүүн бариа, бумба зэрэг 7-8 төрлийн эмчилгээ хийгддэг ч үйлчлүүлэх иргэдийн тоо харьцангуй их байдаг байна. 

Иймээс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн Эрүүл мэндийн салбарт уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар 2016-2021 онд баримтлах стратегийг баталж хэрэгжүүлэхээр болжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ