27 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 21:19:45

Хөвсгөл аймгийн хэмжээнд сургуулийн насны хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдох, хүчирхийлэл осол гэмтэлд өртөх, амиа хорлох тохиолдол буурахгүй байгаа гэнэ.

Тухайлбал 2014 онд насанд хүрээгүй иргэний гэмт хэрэгт холбогдсон үзүүлэлтийг 2013 оны байдалтай харьцуулахад 49,3 хувиар өссөн ба энэ онд төдийлөн буурахгүй байгаа бөгөөд оны эхний 10 сарын байдлаар 27 хүүхэд гэмт хэрэгт холбогдож 17 хүүхэд шүүхээр шийтгүүлжээ. Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 22 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 5 жилийн байдлаар давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлд 15 хүүхэд өртөж амиа алдсан тоон үзүүлэлт гарчээ. Тиймээс хүүхдийн эрхийн асуудалд мэдрэмжтэй хандаж, нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагааг хүүхэд хамгааллын асуудалд чиглүүлж, эцэг эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, хүчирхийллийг таслан зогсоох, гэмт хэрэг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхой үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ