Завханд "Хүртээмжтэй өсөлтийн бодлогыг дэмжих" төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 16:45:45

Завхан аймагт " Монгол Улсын хүртээмжтэй өсөлтийн бодлогыг дэмжих нь" төсөл хэрэгжиж байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран Япон улсын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл юм.  Тодруулбал хүртээмжтэй өсөлт гэдэг нь олон түмний оролцоо бүхий эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийтийн болон нийгмийн үйлчилгээний хамралт, хүрэлцээ чанарыг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллын оновчтой тогтолцоог бүрдүүлэх юм.  Ингэхдээ орлого багатай иргэд, эмзэг хэсэгт нийгэм, эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг илүүтэй олгох замаар үр шимийг нь тэгш хүртээх, улмаар ядуурлын түвшинг тууштай бууруулах, амьдарлын  ялгааг хязгаарлахыг эрхэмлэх юм байна. Мөн төслийн хүрээнд төвлөрлийг сааруулж төсвийн зарим хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийхэд туслах юм байна. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ