Зорилтот бүлгийн иргэдэд туслах 1000 төгрөгийн аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 16:24:14

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос зорилтот бүлгийн иргэддээ туслах 1000 төгрөгийн аянг хоёр дахь жилдээ зарлаж байна.

Аян сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд эхний ээлжинд цугласан мөнгөөр Мөрөн сумын зорилтот бүлгийн өрх толгойлсон 2 эмэгтэйн гэрт тус бүр портер түлээ, хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхдэд өвлийн дулаан хувцас авч өгчээ.

Аянд албан байгууллага аж ахуйн нэгжүүд идэвхитэй оролцож байгаа бөгөөд зайлшгүй тусламж шаардлагатай иргэдэд  цугларсан мөнгийг зарцуулах ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ