Чихрийн шижин өвчнөөс сэргийлэх өдөрлөгт 200 гаруй иргэд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-06 22:00:02

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Дотор, дотоод шүүрлийн тасгаас чихрийн шижинг эрт илрүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулах, хүндрэлээс сэргийлэх зорилгоор өдөрлөг зохион байгуулж 200 гаруй иргэд оролцлоо.

Энэ үеэр чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, чихрийн шижингийн үеийн хөлийн асаргаа, эрүүл хооллолтын тухай мэдээлэл зөвлөгөөг өгч хоолны амталгаа үзэсгэлэн гаргажээ. Мөн эрт илрүүлэг үзлэгийн дагуу сум болон өрхийн эрүүл мэндийн төвөөс онош баталгаажуулахаар 281 хүн ирснээс 34 хүн онош батлагдсан.

Онош батлагдсан хүмүүсийг хяналтанд авч сургалтанд хамруулсан бөгөөд хяналтанд байгаа хүмүүсийн 70 орчим хувь нь үнэгүй эмийн хөнгөлөлтөнд орж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ