Илион корпораци, цөлийг Баянбүрд болгосон гайхамшгийг монгол сэтгүүлчид үзэж сонирхов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Ордос /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-д "Өөрчлөлт шинэчлэлт 40 жил- Нэг бүс Нэг зам Хятад дахь аялал"-д оролцож баруун чиглэлд зорчиж буй сэтгүүлчдийн баг тус улсын Илион корпорацийн 30 шахам жилийн нөр их бүтээн байгуулалтыг өрнүүлж элсэн манхныг ойжуулж Хятадын "А"-ын зэрэглэлийн байгалийн жуулчны бааз болгосон гайхамшгийг үзэж сонирхлоо.
НҮБ-аас 2011 онд Дуут нуурыг "Олон улсын элсний жуулчлалын чуулга уулзалтын үндсэн суурин" болгожээ. Тус жуулчны бааз нь 10315 га талбайтай бөгөөд үүнээс нуурын талбай 80 га, элс манхан бүхий талбай нь 383 га, ойжуулалт хийсэн талбай нь 9396 га юм. Хятадын Ой шугуйн яамнаас 33 элс манхны цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг зөвшөөрсөний нэг энэхүү хөвчийн элсний цэцэрлэгт хүрээлэн аж. Ийнхүү тус улсын ард олны аж амьдрал, эдийн засгийн хөгжлийн ололт амжилттай танилцах аялал үргэлжсээр байна.
Д.Өлзий