Суллагдсан иргэдэд сургалт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн байгууллага аймгийн Залуучуудын холбоо, Хөдөлмөрийн хэлтэс хамтран өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу суллагдсан иргэдэд зориулан “Хөдөлмөрийн зах зээл ба хувь хүний хөгжил” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд хамрагдсан иргэд нийгэмд ажлын байрыг нэмэгдүүлэх, орон байраар хангах, дэмжлэг үзүүлэх, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгаа зохион байгуулах нь чухал байгаа талаар саналаа хэлж байлаа.
Сургалтыг Монголын Залуучуудын холбооны сургалт судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл удирдан зохион байгуулсан бөгөөд тус аймгийн хэмжээнд өршөөлийн тухай хуулиар 89 хүн суллагдсан бол 58 иргэн нь аймгийн Шийдвэр гүйцэтгэх 443-р ангиас бусад нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон бусад хорих ангиудаас суллагджээ.
Б.Гантуяа