Цагдаагийн аминд хүрсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2015-11-28 15:38:07

Цагдаагийн алба хаагч болон түүний аав С, Ц нарыг энэ сарын 26-27-нд шилжих шөнө мэс хүргэн амь насыг нь хохироосон онц хүнд хэрэг гарсан. Уг хэрэгт холбогдуулан шалгахаар Пүрэв овогтой Батбаяр /РД:ХГ85041913/-ыг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.

Сэжигтэн этгээд нь 30 настай, 170 см орчим нуруутай, махлагдуу биетэй, хөндлөн оёдолтой доогуураа манжатактай гялгар хар өнгөтэй малгайтай куртик /малгай нь үсгүй/, хар өнгийн хилэн материалтай, баруун өвдгөн дээр цонхны завсар шахдаг хөөс хатаж наалдсан өмд, ул хэсэг нь цагаан, хар өнгөтэй хар өнгийн кеттэй явж байж болзошгүй аж.

П.Батбаярын хаана байгаа талаарх мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс өндөр үнээр худалдаж авах бөгөөд цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн /94945413, 96167705/, цагдаагийн хурандаа З.Гомбо /99197089/, дэд хурандаа С.Баянмөнх /88119413/, мөрдөн байцаагч, ахмад У.Амартүвшин /99102767/, эрүүгийн төлөөлөгч, ахмад М.Бат-Эрдэнэтэй /88850880/ холбогдон мэдээлэл өгөх юм байна. 

Н.Туяа 

Холбоотой мэдээ