Умард Солонгосын Гадаад харилцааны сайд Орост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-03-27 16:09:32
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Засгийн газар Умард Солонгосын Гадаад харилцааны сайдын Москвад хийх айлчлалын бэлтгэлийг Пхеньянтай хамтран базааж байна гэж “ТАСС” агентлаг Оросын дипломат эх сурвалжуудаас эш татан мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Умард Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Ён Хо ирэх сарын дундуур Орост айлчлах гэж байгаа аж. Түүний айлчлалын зорилго нь хараахан тодорхойгүй байна.

Гэхдээ АНУ болон Умард Солонгосын удирдагчид удахгүй дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаатай холбоотойгоор Умард Солонгос дипломат үйл ажиллагаагаа сүүлийн үед эрс эрчимжүүлж байна гэж ажиглагчид үзэж байна.

Ри Ён Хо нь одоогоос нэг долоо хоногийн өмнө Шведийн Гадаад харилцааны сайдтай уулзсан билээ.


Г.Доржханд

Холбоотой мэдээ