Нэг ямааг таван мянган төгрөгийн хөлсөөр самнаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-20 10:17:58
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт нэг ямааг таван мянгөн төгрөгийн хөлсөөр самнаж байна. Малчид ноолуураа самнаж буй энэ үеийг дагаад Дорнодод түр ажлын байрны тоо огцом өсчээ.
Сумын төвийн ажилгүй иргэдийн ихэнх нь “ноолуур”-нд явсан учир малчид аймгийн төвөөс ажиллах хүчээ татаж байгаа аж. Гэхдээ хөлс мөнгийг нь аваад ямаа самнах сонирхолтой хүн тэр бүр олдохгүй байгаа талаар малчид ярьж байлаа. Ажилгүй иргэдийн нэлээд хэсэг нь хөдөлмөрлөж мөнгө олох хүсэлгүй нь эндээс харагдаж байна гэж ч хэлж болохоор байгаа юм.   
Өнгөрсөн хавар нэг ямааг гурван мянган төгрөгийн хөлсөөр самнаж байжээ. Өнөө өглөөний байдлаар ноолуурын ханш нэмэгдэж, нэг кг ноолуур 105 мянган төгрөгийн үнэтэй байна.
Тал газрын ямааны ноолуур үнийн хувьд өндөр байдаг нь нарийн ширхэгтэй, чанар стандартад нийцдэгтэй холбоотой юм.  
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ