БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-19 17:28:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын  сайд Х.Баделхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хай Минтай уулзлаа.
 
Уулзалтаар БНХАУ-ын ЗГ-аас олгох буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар ярилцсан юм. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсон. Үүнээс 300 сая ам.доллараар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхээр Засгийн газар шийдсэн юм. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын инженерийн дэд бүтцийг сайжруулах, инженерийн дэд бүтэц хүрэлцээгүй бүсүүдэд БХБЯ, НЗДТГ-аас “Сервис центр” дэд төвүүдийг байгуулах төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй юм. Мөн БНХАУ-ын  350 сая юанийн буцалтгүй тусламжаар “1008 айлын түр байрлах орон сууц төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, тус улсын судалгааны баг ажиллаж байгаа юм.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ