Хилийн боомтууд баярын өдрүүдэд ажиллахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-02-15 10:42:45

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь урд хөрштэй хиллэдэг боомтууд түр хугацаагаар хаав. Учир нь манай улсын цагаан сарын баяр 16, 17, 18-ны өдрүүдэд тохиож байгаа бол урд хөршид өнөөдрөөс эхлэн 17-нийг хүртэл шинэлэх юм. Тиймээс “Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтуудыг түр хугацаагаар хаажээ. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ