Тариалан, Улаан-Уул сумын төвийн багийг хоёр хуваах асуудлуудыг хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-17 11:13:25
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 6 дугаар хуралдааныг ирэх хоёр сарын 7-ны өдөр Мөрөн суманд 10 цагаас хуралдуулахаар шийдвэрлэв.

Ээлжит бус хуралдаанаар аймгийн 2018 оны төсвийн тодотгол, Тариалан, Улаан-Уул сумын төвийн багийг хоёр хуваах зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх гэнэ. Тариалан сум нь хамгийн их хүн амтай бөгөөд  сонгуулийн үеэр хоёр хэсэг болгон хувааж санал авдаг байна. Иймээс хүн амын төвлөрөл ихтэй дээрх хоёр сумын асуудлыг ээлжит бус хуралдаанаар авч хэлэлцэхээр болжээ.
 
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ