Оны шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-26 18:28:14
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн 2017 оны шилдгийн шилдэг хүүхэд, эрхэм үйлст гэр бүл, хүүхдэд ээлтэй байгууллага, хамт олныг шалгаруулах “Мөнгөн харш-2017” сүлд модны наадмыг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгууллаа. Харшийн сүлд модны наадамд аймгийн манлайлагч, нийгмийн сайн үйлс бүтээгч, авьяаслаг хүүхэд багачууд урилгаар оролцож, "Саран нуугдсан шинэ жил” мюзикль жүжгийг үзэж сонирхон шилдгүүдээ шалгаруулав.
Сурлагын амжилтаар Арвайхээр сумын Мэргэд цогцолбор сургуулийн 12Б ангийн сурагч Э.Жамбалдорж, Урлаг, уран бүтээлийн амжилтаар Арвайхээр сумын ЕБ-ийн нэгдүгээр сургуулийн 12Д ангийн сурагч Ө.Уранчимэг, Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжлийн амжилтаар Арвайхээр сумын ЕБ-ын нэгдүгээр сургуулийн 12А ангийн сурагч М.Адъяанацаг, Эх орны түүх соёл, өв уламжлалын төрөлд Арвайхээр сумын ЕБ-ын 4-дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Г.Даваадолгор нар шалгарсан байна.
Мөн Хүүхдийн өөрөө удирдлагийн байгууллагын шилдэг сурагчаар Арвайхээр сумын Мэргэд цогцолбор сургуулийн 10Б ангийн сурагч Д.Бямбасүрэн, Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчны төрлөөр Сант сумын ЕБС-ийн 11А ангийн сурагч Б.Мянганцэцэн, Хүмүүнлэг энэрэнгүй үйлс номинацид Арвайхээр сумын ЕБ-ын 4-дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Б.Оюундэлгэр, Техник сэтгэлгээ шинийг сэдэх санал санаачилгаар Баруунбаян-Улаан сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч Э.Загарзүсэм нар шалгарав. Бүтээлч ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа номинацид Төгрөг сумын ЕБС-ийн 12Б ангийн сурагч Р.Өсөхбаяр, Багийн амжилт номинацид Төгрөг сумын ЕБС-ийн биеийн тамирын багш Э.Төмөрцэрэг багштай Пауэрлифтингийн баг хамт олон тус тус аймгийн оны шилдэг хүүхдээр шалгарчээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ