Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн сайн дурын даатгалд хамрагдагчдын тоо өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-20 14:07:17
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн хэмжээнд сайн дурын даатгалд хамрагдагсад өмнөх оны мөн үеийнхээс 6 хувиар өсч, жилийн дүнгээр 818.9 сая төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэхээс  954.5 сая төгрөг оруулжээ. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй иргэдийг сайн дурын даатгалд хамруулсны дүнд ийн төлөвлөгөөгөө 16 хувиар давж  биелүүлсэн байна.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдаж ажилласан жилээ тооцуулсан боловч төлбөрөө төлж чадахгүй байгаа 3120 иргэд байгаагийн 148 иргэний буюу 8955.7 мянган төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэн тэтгэвэр авах боломжийг бүрдүүлжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээр  малчдын нийгмийн баталгааг хангах, малчдын нийгмийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлжээ.

 
                                                                                                                                                   А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ