Жаргалант сумын ИТХ энэ онд 236 тогтоол гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-18 14:40:46
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн төв Жаргалант Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан  энэ онд 13 удаа хуралдаж бодлогын чанартай 47 асуудлыг хэлэлцэж, 236 тогтоол гаргаж, 2 хөтөлбөр, 2 журам, 4 төлөвлөгөө, 1 аян, 211 иргэний шагналын материалыг уламжлаж, 3 удаагийн хурлын тэмдэглэлээр үүрэг даалгавар өгсөн байна.
Тэргүүлэгчдийн хуралдаанаар орон нутгийн ард иргэдийн амьдрал, нутаг дэвсгэр, нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудалд тулгуур болохуйц олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн гэж хурлын ажлын алба үзэж байна.
Үүнд  “Ховд хотын хүндэт тэмдэг олгох тухай журам”, “Ховд хотын хөгжлийн төлөө санг бүрдүүлэх журам”, “Тайван амгалан-Ховдчууд” дэд хөтөлбөр, “Хүүхэд бүр цэцэрлэгт” дэд хөтөлбөр, “Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн нутаг дэвсгэрийн төв, хэсгийг зарлах тухай”, “Жаргалант сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай”, “Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай”, “Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг шинэчлэн батлах тухай” зэрэг тогтоол батглагдаэ хэрэгжиж байна.
Мөн  “Сум хөгжүүлэх сангийн зарцуулалт ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад хяналт тавих орон тооны бус хяналтын зөвлөлийг шинэчлэн батлах тухай”, “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах хяналт тавих журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Бид нэг гэр бүл-Өрх бүрт мэндчилэх аян батлах тухай”, “Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай”, “Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх өрхийн жагсаалт батлах тухай”, “ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай”, “2017 онд нийтээр тэмдэглэх ой, тэмдэглэлт өдөр, урлаг спортын сургалтын төлөвлөгөө батлах тухай”, “Хот тохижуулах газрын дүрэм”, “Айл өрхөөс авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” гэх зэрэг  236 тогтоолыг тус тус баталжээ.
Жаргалант сумын ИТХ-ын  Тэргүүлэгчдийн хуралдаанаар иргэд олон нийтээс ирсэн санал хүсэлтүүдийг хэлэлцэн шийдвэрлэх, уламжлах талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэнээс “Эвийн хүч” хоршооны үйл ажиллагааг эхлүүлж, тогтмол ажиллуулах талаар аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллага, албан тушаалтан нарт тэмдэглэлээр болон албан бичгээр хүргүүлсэн байна.
 А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ