Жаргалант сумын ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-15 14:38:06
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан эхэлж, хуралдаанд 31 төлөөлөгч оролцохоос 28 төлөөлөгч оролцож, ирц 80-аас дээш хувьтай хуралдаж байна.
Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны үйл ажиллагааны тайлан, 2018 оны зорилтын тухай илтгэл, сумын Засаг  даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, 2018 оны зорилтын тухай илтгэл, сумын 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай илтгэл, сумын 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн урьдчилсан дүн, 2018 оны төсвийн төслийн тухай илтгэл, сумын 2017 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай илтгэл зэрэг үндсэн таван асуудал хэлэлцэж байгаа юм.
Зарим албан бус эх сурвалжийн яриагаар Жаргалант сумын ИТХ-ын дарга Г.Бумцэнд, Засаг дарга Ц.Ганданповрон нарыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудалдаа оруулна гэсэн дам яриа байна. Гэхдээ албан ёсоор хуралдааны хэлэлцэх асуудалд ороогүй байна.
 
                                                                                                          А.Бямбасүрэн

 
Холбоотой мэдээ