Ирэх хаврын үүцэнд 20 тонн мах нөөцөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-15 09:24:41

Булган /МОНЦАМЭ/ Булган сумын иргэдийн ирэх хаврын махны хэрэгцээнд 20 тонн мах нөөцлөөд байна.
Б
улган сумын Засаг даргын Тамгын газар мал, махны нийлүүлэлт багасч, үнэ ханш өсдөг хаврын тарчиг цагт хэрэглээний махны үнийг тогтвортой барих зорилгоор мах бэлтгэх тендер зарласан юм. Энэ тендерт шалгарсан “Баяндаш хайрхан” ХХК-тай мах бэлтгэх, хадгалах, борлуулах ажлын гэрээ байгуулан 6,0 тонн хонины мах, 14,0 тонн үхрийн мах нөөцөлжээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ