Жижиг зээлд 400 сая төгрөг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 22:44:55

Хөвсгөл аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлд 400 сая төгрөг олгохоор Хөдөлмөрийн яамнаас шийдвэрлэсэн байна.

Зээлийг олгохдоо аймгийн хөдөлмөрийн хэлтсээс иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн сургалтанд бүрэн хамруулах бөгөөд улирлын чанартай одоо хэрэгжих боломжгүй төслүүдэд олгохгүй бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд болон нөхөрлөл хоршоонд олгох гэнэ. Иргэдийн төслийг авч байгаа бөгөөд шалгарсан иргэдийн санхүүжилтийг энэ онд багтаан олгох ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

 

 

Холбоотой мэдээ