Корпорейт зочид буудалд энэ үдэш “Улаан хивсний ёслол” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2017-09-27 12:32:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр үдэш Корпорейт  зочид буудлын "Конвейшн центр Event Hall" их танхимд болох "Алтан цамхаг" хүндэтгэлийн арга хэмжээний үеэр "Улаан хивсний ёслол" болно.

Энэхүү ёслолд
Монголын Үндэсний телевизийн ахмадууд, гадаадын зочид, соёл урлагийн төлөөлөгчид, МҮОНТ-ийн уран бүтээлчид, UBS, NTV, SBN,  MNC, EAGLE,  BLOOMBERG, MN25, Боловсрол, TV5, TV9 зэрэг телевизийн төлөөлөл оролцох юм. Ёслолын ажиллагааны хүрээнд телевизийн салбарын 50 жилийн түүхэнд мөнхөрсөн шилдгүүдэд  “Алтан цамхаг” гардуулна. 
Тус хүндэтгэлийн ёслолын ажиллагааг У
рлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын хөгжим “Алтан цамхаг” хэмээх бүтээлээр эхлүүлэх бөгөөд МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулан зохиосон уг шинэ бүтээл анх удаа тайзнаа эгшиглэх юм.

Ёслолын арга хэмжээний үеэр УГЗ, найруулагч  Д.Хишигтийн 1978 онд найруулсан “Учиртай гурван толгой”  анхны теле дуурийн хэсгийг
сонирхуулна. “Алтан цамхаг”-ийн эздийг телевизийн салбарын 50 жилийн түүхэн дэх онцгой үйл явдлыг 5 номинацаар шалгаруулан өргөмжлөхөөр болжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ