Хот хооронд зорчигчдод эрүүл мэндийн боловсрол олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-05 12:04:16
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хот хоорондын тээврээр үйлчлүүлж байгаа зорчигчдод эрүүл мэндийн боловсрол олгож эхэллээ. Эрүүл мэндийн газраас аймгийн Авто тээврийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, зорчигчдын суудлын ард эрүүл мэндийн мэдээ, сурталчилгаа, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэх,  эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор мэдээллийн хуудас байршуулж байгаа юм. Мэдээллийг 21 хоног тутамд солих аж.
Цаашид мэдээллийг хэрхэн сонирхол татахуйц, үр дүнтэй болгох, иргэдийн хүсэн хүлээсэн мэдээ, мэдээллийг өгөх талаар зорчигчид, автобусны жолооч нартай санал солилцож байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ