Аймгийн Онцгой комисс хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-17 17:35:59
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан баг өчигдөр Өвөрхангай аймагт ирж, аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа.

Хурлаар бэлтгэл ажлыг сайтар хангуулах, хадлан тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангахыг анхааруулсан юм. Мөн малчин ардыг улсын “гар” хараад суух биш хувийн аж ахуйдаа өөрсдийн хичээл зүтгэлийг гаргах ёстой гэдгийг ойлгуулах талаар заавар зөвлөмж өглөө.

Ажлын хэсэгт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн, М.Ариунболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч, Д.Цэрэндулам, Цаг уур орчны шинжилгээний газрын хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг, Нарийн бичгийн даргаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Ч.Туяа нар явсан юм.

Тэд Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад тус тус ажиллаж, орон нутагт гангийн үнэлгээ хийх, Онцгой комиссын үйл ажиллагаа өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах,  мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг шалгах, хяналт тавьж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах зорилготой яваа ажээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ