Америкийн тэнгисийн цэргүүд Ираны хөлөг онгоц руу гал нээж анхааруулга өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПЕНТАГОН. /VOA/. Мягмар гарагт Персийн булангийн ойролцоо явж байсан Ираны хөлөг онгоц руу АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний эргүүлийн хөлөг онгоц анхааруулах дохио өгч, гал нээсэн байна.
Ираны хөлөг онгоц радио дохиог үл тоомсорлон, Америкийн хөлөг онгоцонд аюултай байдлаар ойртож ирсэн аж. Ираны хөлөг онгоцны багийнхан мөргөлдөх эрсдэлтэй аюултай байдлыг бий болгосон гэж Америкийн албаны хүмүүс дүгнэж байна.
Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын зэвсэглэлд байдаг уг хөлөг онгоц задгай тэнгист АНУ-ын тэнгисийн эргүүлийн "Тандерболт" хөлөг онгоцонд 130 м-ийн зайд ойртож ирсэн ажээ. Энэ үед Америкийн эргүүлийн онгоц сургуулилтанд оролцож байсан байна.
"Тандерболт" хөлөг онгоцны багийнхан Ираны хөлөг онгоц руу радиогоор анхааруулга өгч, дохионы буугаар буудсаныхаа дараа анхааруулах буудлага хийсэн байна.
Энэ оны 1 дүгээр сард ийм тохиолдол гарч байжээ. Персийн буланд явж байсан АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц маш хурдтайгаар ойртож ирсэн Ираны хөлөг онгоц руу гал нээж, анхааруулга өгч байв.

Иран улс, АНУ болон бусад улсууд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар гэрээ байгуулсан билээ. Харин Дональд Трампын засаг захиргааны зүгээс "Ойрхи Дорнодод тогтвортой байдлыг алдагдуулж байна" хэмээн Тегераныг олон удаа шүүмжилсэн юм. Үүний зэрэгцээ Иранд баллистик пуужин үйлдвэрлэхэд оролцож байгаа компаниудын эсрэг хориг арга хэмжээгээ АНУ улам чангатгаж байна.
Х.Сарнай