Зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор пуужингуудаа хэрэглэнэ гэж Иран улс мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК./TASS/. Иран улс пуужингийн нөөцөө зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор хэрэглэх болно гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф олон улсын харилцааны Нью-Йоркийн зөвлөлийн хуралд оролцон үг хэлэхдээ мэдэгдлээ.
“Пуужин бол манай хамгаалалтын хүчний гол үндэс суурь мөн. Саддам Хусейнтэй адил өөр хэн нэгэн этгээд бидний эсрэг цохилт өгч чадахгүй гэдэгт итгэлтэй байхын тулд бидэнд пуужин хэрэгтэй байна” гэж Ираны сайд онцлон тэмдэглэжээ.
Үүний сацуу тэрбээр хэлэхдээ “манай улсад цөмийн цэнэгт хошуу тээж чадах пуужин байхгүй, бидэнд цөмийн цэнэгт хошуу ч байхгүй” гэв.
Сануулан дурдахад, АНУ-ын Конгрессын Сенатын танхим Ираны пуужингийн хөтөлбөртэй холбоотойгоор тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг дэмжин баталсан юм. Харин уг төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим батлаагүй байгаа бөгөөд тус танхим Ираны баллистик пуужингийн хөтөлбөрийг боловсруулахад оролцож байгаа болон дэмжлэг үзүүлж буй хувь хүмүүсийн эсрэг хориг тавих тухай асуудлыг хэлэлцэж байна.
Түүнээс гадна, Ираны зэвсэгт хүчний элит анги болох “Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус”-ын эсрэг тусад нь хориг тавих бололтой.

О.Барс