Хөвсгөлийн тариаланчид 15700 гаруй га-д улаан буудай тариалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-20 15:00:34
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн тариаланчид энэ жил Эрдэнэбулган, Тариалан ,Рашаант суманд үр тариа бусад суманд төмс хүнсний ногоо тарьж байна. Аймгийн хэмжээнд 15721 га-д улаан буудай, 110 га-д арвай, 30 га-д хөх тариа, 21 га-д овъёос, 10 га-д вандуй, 1700 га-д тосны ургамал, 450 га-д ногоон тэжээл тарьж тариалалт бүрэн дуусчээ.
Өнөөдрийн байдлаар 255 га-д төмс, 128 га-д хүнсний ногоо тариалж төмс хүнсний ногооны тариалалт 80 хувьтай байна. Нийт нутгаар хуурайшилтай байгаа учраас  тарьсан талбайн 20 орчим хувийн соёололт сайн, 70 орчим хувь нь дунд зэрэг байгаа гэнэ. Тус аймгийн хэмжээнд 65 үйлдвэр, аж ахуйн нэгж үр тарианы үйлдвэрлэл эрхэлж буй бол төмс хүнсний ногоог сум бүрт 20-150 өрх тариалж байгаа ажээ.
Б.Гантуяа  
Холбоотой мэдээ