Прокурорууд мэтгэлцэх чадвараа дээшлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Прокурорын газраас санаачлан Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран "Мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх" сургалт, тэмцээн зохион явуулжээ. Сургалт, тэмцээнд хангайн бүсийн аймгийн Прокурорын газрын прокурорууд оролцсон байна.
Сургалтын багш, тэмцээний шүүгчээр Улаанбаатар хотоос Улсын Eрөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал М.Гантулга, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Х.Батчимэг нар хүрэлцэн ирж ажиллажээ.
Хөтөлбөрийн дагуу "Мэтгэлцэх ур чадвар, шүүх хуралдаанд мэтгэлцэх нь" сэдэвт сургалтын дараа нь Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорууд мэдлэг ур чадвараараа өрсөлдөж "Шилдэг мэтгэлцэгч прокурор" шагналыг эзнийг тодруулжээ.
Б.Мөнхзул