Хоккейн ДАШТ-2021-ийг зохион байгуулагч орныг маргааш тодруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-05-18 11:50:06
КЕЛЬН./TASS/. Герман улсын Кельн хотод 5 дугаар сарын 18-20-нд болох Олон улсын хоккейн холбооны /IIHF/ их хурлын гол үйл явдал нь 2021 оны ДАШТ-ийг зохион байгуулах орныг тодруулах санал хураалт юм. 

Уг тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Финланд улс болон Беларусь, Латви хоёр хамтран зохион байгуулахаар өрсөлдөж байгаа юм. ДАШТ-ний зохион байгуулах орныг 5 дугаар сарын 19-нд зарлах гэж байна.

Энэ удаагийн санал хураалтад Финланд улс ялахаар байгаа нь цаанаа учир шалтгаан, үндэслэлтэй билээ. Тус улс ДАШТ-ийг зохион байгуулах арвин туршлагатай бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд финландчууд болон шведүүдтэй хамтран хоёр ч удаа /2012, 2013 он/ ДАШТ-ийг явуулж байсан бол 2003 онд бие даан зохион байгуулж байжээ.

Гэсэн хэдий ч Беларусь, Латви хоёр мөн л хоёр дахь удаагаа ДАШТ-ийг зохион байгуулах шийдвэр төгс байгаа юм. Энэ хоёр улсын нийслэлд тус бүр нэг нэг удаа буюу 2006 онд Ригад, 2014 онд Минск хотод ДАШТ болж байв. Гурван жилийн өмнө Минскт болсон ДАШТ-ийн үеэр үзэгчдийн тоо 640 044-д хүрсэн нь дээд амжилт болж байлаа. Харин дараа жил нь Чехийн хотуудад болсон ДАШТ-ий үзэгчдийн тоо 741 690-д хүрсэн ба энэ рекордыг эвдээгүй байгаа юм.
О.Барс 

 

 



Холбоотой мэдээ