“Facebook” хайлтын илэрцээ өргөжүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-10-26 16:26:07

ПАЛО-АЛЬТО.  /BBC/. “Facebook” гишүүдийнхээ ажилыг хялбарчилж, 2 триллион нийтлэлийг хайлтын сандаа нэмлээ.

Ийнхүү өөрчилснөөр хүмүүс мэдээ, мэдээлэл хайхад хуучин нийтлэлүүд ч хайлтын илэрцэд багтах бөгөөд “Facebook” хэрэглэгчдээ хадгалж үлдэх гэсэн оролдлогуудын нэг хэсэг болж байна.

“Facebook”-т өдөр тутам 1.5 тэрбум хайлт хийгддэг байна.

Уг өөрчлөлтөөс улбаалан олон нийтийн сүлжээний хэрэглэгчид мэдээллийн байгууллагууд, хамгийн ойр дотны хүмүүс, үл таних хүмүүсийн нийтлэлийг ч хайлтаар харах юм. Мөн хуучин нийтлэлийг нь хэн харах боломжтойг хэрэглэгчид тохируулах боломжтой.

Одоогийн АНУ-ын хэрэглэгчид өргөжсөн хайлтаар хайх боломжтой байна. “Уг шинэчлэл “Facebook”-г саяхан “Moments” хэмээх ижил төстэй систем танилцуулсан “Twitter”-тэй шууд өрсөлдөөнд оруулж байна” хэмээн Кейтлин Макгарри бичжээ. “Facebook” “Twitter”-ээс харьцангуй олон хэрэглэгчтэй тул энэ систем ч хүрэлцээгээр өргөн байх болно гэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ