Онцгой Байдлын газар сэрэмжлүүлэг гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-04-03 22:40:11

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Онцгой Байдлын газраас эрхлэн аймгийнхаа нийт сумдад хандаж хаврын хуурайшилтын үед иргэдийн болгоомжгүйгээс шалтгаалж ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж сэрэмжлүүлэг гаргав.

Иргэд хашааны өнжмөл өвсөө шатааж цогтой үнс нурмаа ил задгай асгах, ой, хээрт гал түлж бүрэн унтраахгүй орхидог зэрэг нь түймэр гарах эрсдэлийг бий болгодог ажээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2017 оны эхний гурван  сард ОБГ-т зургаан удаагийн гал түймрийн дуудлага хүлээн авснаас байлдааны тархалт хийж унтраасан тав, иргэд өөрсдөө унтраасан нэг дуудлагатай байв. Дээрх дуудлагаар цаг алдалгүй түргэн шуурхай ажилласнаар хоёр хүүхдийн амь насыг аварч иргэд, аж ахуйн нэгж байгуулагад учирч болох 21 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна.

Иймд, хаврын хуурайшилт, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ