Зөвшөөрлийн дагуу 20 гаруй идлэг шонхор бариад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 13:27:07

Идлэг шонхор шувууг агнах зөвшөөрлийг Өвөрхангай аймгийн нутагт 2015 оны 8 сарын 19-өөс 11 сарын 15-ыг хүртэлх хугацаанд барих зөвшөөрлийг Засгийн газар, БОНХАЖЯ-аас өгсөн байна. Энэ хүрээнд одоогоор Уянга сумаас 10 шонхор, Нарийнтээл сумаас 4 шонхор, Хайрхандулаан сумаас 8 шонхор шувууг бариад байгаа аж.

Мөн 2015 онд Өвөрхангай аймгийн Богд, Баруунбаян-улаан, Нарийнтээл сум дахь агнуурын бүс нутгаас таван угалз, хоёр тэх агнахаар шийдвэрлэсэн бол БОНХАЖ-ын сайдын 2015 оны 5 сарын 26-ны нэмэлт тушаалаар Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өшгөгийн нуруунаас хоёр угалз агнахыг зөвшөөрсөн байна.

Аймгийн ИТХ-ын тогтоолоор агнуурын гурван бүс нутгийг тогтоосон бөгөөд Баруунбаян-Улаан сумын Өшгөгийн нуруунд аргаль хонийг хамгаалах, Богд сумын Бага богдын нуруунд янгир ямааг хамгаалах, Хужирт, Есөнзүйл сумын Зүүн хайрхан, Дөлгөөн ууланд халиун буга хамгаалах зорилгоор Цахир хайрхан, Тахилгат мандаа, Шовх хайрхан, Баяндөлгөөн хоршоо гэсэн нөхөрлөлүүд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

2014 онд Улаанбаатар хотын иргэн хууль бусаар эдлэг шонхор шувууг барьсан нь илэрч, эрүүгийн хэрэг үүсгэн зохих хуулийн дагуу хариуцлага тооцсон ба 2015 он гарсаар амьдыг хууль бус агнах тохиолдол гараагүй байна. 

 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ