Оросын сапёрчид 1000 орчим га газрыг минээс цэвэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-28 13:55:17

МОСКВА. /TASS/. Оросын сапёрчид энэ сарын 5-наас хойш Сирийн Алеппо хотын зүүн хэсгийн 966 га газарт байсан тэсрэх бөмбөгнүүдийг аюулгүй болгожээ.

Сири дэх Оросын “Эвлэрүүлэн зохицуулах” төвөөс өнөөдөр гаргасан мэдэгдэлд “Оросын сапёрчид 12 дугаар сарын 5-наас хойш Алеппогийн зүүн хэсгийн 966 га газрыг аюулгүй болгож, 350 км зам болон 2149 байшин барилгыг тэсрэх төхөөргөөс цэвэрлээд байна” гэжээ.

Мөн уг мэдэгдэлд “14700 орчим тэсрэх төхөөрөг, тэдгээрийн дотор 6700 гаруй ширхэг сайжруулсан тэсрэх төхөөргийг аюулгүй болгосон” гэсэн байна.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд дөрвөн сургууль, есөн сүм болон нэг цэцэрлэгийн барилгыг тэсрэх төхөөргөөс цэвэрлэжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ