Жилд дунджаар 132 хүүхэд үрчлэгддэг

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 13:17:31

Хөвсгөл аймагт НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжтайгаар “Хүүхдэд ээлтэй орон нутаг” стратеги хөтөлбөр 2012-2016 онд хэрэгжиж байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо 21,9 хувь нэмэгдэж, гэмт хэргийн тоо 12,4 хувиар буурчээ. Харин  жилд дунджаар 132 хүүхэд үрчлэгддэг бөгөөд нийт хүүхдийн 0,2 хувийг эзэлдэг ба өнгөрсөн онд нийт 70 хүүхдийн асран хамгаалагчийн асуудлыг шийдвэрлэжээ. Тус аймаг 45495 хүүхэдтэй бөгөөд нийт хүүхдүүдийн 17,2 хувь буюу 7858 хүүхэд анхаарал, дэмжлэг шаардлагатай, бүтэн өнчин хүүхэд 224, хагас өнчин хүүхэд 2112 байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд “Хэзээд бэлхэн” хөдөлгөөн, “Хүүхэд хамгааллыг хүүхэд бүрт” аяныг өрнүүлснээр бүтэн өнчин 67 хүүхдийг 29 байгууллага, хамт олонд харъяалуулж, эзэн хариуцагчтай болгожээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ