ХОВД: Нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-21 13:10:09

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд бэлчээрийн ургамлын ургалт ямар байгаа талаар тодрууллаа.

Ховд аймаг нь 17 сум, 91 багтай бөгөөд одоогийн байдлаар нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйсан байна.   


Алтай, Үенч, Булган сумын нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2 см хүрч, ургалтын байдал дунд гэсэн үнэлгээтэй гарчээ. Харин Жаргалант, Зэрэг, Чандмань, Дарви, Ховд суманд бэлчээрийн ургамлын ургалтыг муу гэж үнэлжээ.

Бусад сумын хувьд бэлчээрийн ургамал одоогоор цухуйгаагүй байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 

Мөн ойрын өдрүүдэд хөрсний чийг бага, салхи шуургатай байгаа нь ургамлын ургалтад сөргөөр нөлөөлж, ихэнх нутгаар удаашралтай, тааруу байгаа гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлэв.   

 

Холбоотой мэдээ